ХЭНТИЙ: Сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж, шинэ цаас гарган авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-19 08:05:26
Чингис /МОНЦАМЭ/. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын Бэрх сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж, шинэ цаас болон эко шахмал түлш гарган авч байна.
Бэрх сургууль нь “Тогтвортой хөгжлийг дэмжигч олон улсын Эко сургууль” хөтөлбөрт 2022 оны аравдугаар сараас хамрагдаж, 11 дүгээр сард сургуульдаа “Эко клуб” байгуулжээ. Тус клубт 8-9 дүгээр ангийн 12 хүүхэд хамрагддаг байна. Эдгээр сурагчид өөрт тулгамдаж буй асуудлын шийдлийг олох замаар байгаль орчинд ээлтэй технологи бий болгох, улмаар хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийж эхэлсэн нь дээрх үр дүнд хүргэжээ.
Тэд 11 дүгээр сараас хойш 100 гаруй кг цаасыг гар доорх материалаар дахин боловсруулаад байгаа юм. Хаягдал цаасыг хүнсний дэлгүүр болон багш, сурагчдаас авдаг бөгөөд цаашид гарган авсан шинэ цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байна.
Related news