СЭЛЭНГЭ: "Сэлэнгэ лиг-2023" спортын 10 дахь удаагийн наадмыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-07 08:56:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Сэлэнгэ лиг-2023" спортын 10 дахь удаагийн наадмыг Сэлэнгэ аймгийн БТСГ энэ сарын 21-23-ны өдрүүдэд орон нутагтаа зохион байгуулна.


Аймгийн спортын ордон довтолгооны цагтай, иж бүрэн сагсан бөмбөгийн шийттэй боллоо.

Энэ нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг баг, тамирчдын бэлтгэл хангах нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлж байгаа юм.


Цаашлаад томоохон төрөлжсөн тэмцээнүүдэд амжилт гаргах бололцоог нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой ажээ.

Энэхүү стандартад нийцсэн довтолгооны цаг бүхий сүүлийн үеийн сагсан бөмбөгийн шийттэй болсноор улсын чанартай тэмцээнүүдийг аймагтаа зохион байгуулах боломж бүрдэж байна.


Аймгийн Биеийн тамир, спортын газар нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр энэхүү төхөөрөмжтэй болжээ.  

Related news