ДОРНОГОВЬ: Мал төллөлт 11.1 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-31 08:25:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцэст 1.2 сая  толгой эх мал тоолуулсан байна.

Энэ хавар ингэ 10037 ингэ, 56532 гүү, 41758 үнээ, 434574 хонь, 421685 ямаа нийт 964586 толгой эх мал төллөх тооцоог аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Үүнээс аймгийн хэмжээнд 1018 ингэ, 300 гүү, 503 үнээ, 76934 хонь, 41418 ямаа нийт 120173 толгой мал төллөжээ. Мал төллөлт 11.1 хувьтай байгаа бол төл бойжилт 99.6 хувьтай байна. 

Related news