Энэ онд Хятадад 51 тэрбум доллароор төмөр зам барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-09-05 12:02:36

БЭЭЖИН. /TASS/. Энэ онд "Чайнэ реилвэй” /China Railway/ корпораци төмөр зам барих ажилд 345,4 тэрбум юань /51,71 тэрбум доллар/ зарцуулна гэж тус корпорацийн илтгэлд дурджээ.

Эхний хагас жилд төмөр барихад зориулж 264,6 тэрбум юань /39,62 тэрбум доллар/ зарцуулснаар төлөвлөгөө биеллээ гэж илтгэлд дурдсаныг “Цинжи цанькао бао” сонинд иш татан мэдээлсэн байна.

Төмөр замын салбарыг хөгжүүлэхэд нийт 3,8 их наяд юань буюу 577 тэрбум доллар зарцуулна гэж Хятадын Засгийн газрын XIII таван жилийн /2016-2020/ төлөвлөгөөнд тусгасан байна. 2020 он гэхэд Хятадын төмөр замын нийт урт 150 мянган км-т хүрэх аж. Одоогоор энэ тоо 120 мянган км байгаа юм.

Төмөр зам бол Хятадын зам тээврийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд 2015 онд тус улсын төмөр замаар 2,5 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 10 хувиар давсан үзүүлэлт ажээ.

Х.Сарнай  

Related news