"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-30 14:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас хаврын тариалалтыг угтан, газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулна.


Чуулган үр тарианы үйлдвэрлэл, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд үүнд Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаач, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхлэгч 800 гаруй төлөөлөгч оролцох юм.


Салбар хуралдаануудаар хүнсний ногооны хангамж, үйлдвэрлэлийг нэмэх, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл, ургацыг нэмэх арга замууд, ухаалаг, гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл танилцуулна. 


Related news