СЭЛЭНГЭ: Сурагч Э.Сэлэнгэсайхан FLEX хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-22 13:52:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Э.Сэлэнгэсайхан АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ахлах ангийн сурагчдад зориулсан манлайлагч бэлтгэх Олон улсын боловсролын FLEX хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцжээ.

 

Энэ нь АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог бөгөөд бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр юм.

 

Монгол Улсаас жил бүр тус хөтөлбөрт шалгарсан 20 сурагч АНУ-ын ахлах сургуульд суралцдаг байна.

 

2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар сумын Лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч О.Нандин-Эрдэнэ, Б.Мэндбаяр нар шалгарч уг хөтөлбөрт хамрагдсан байна.

 

Мөн 2022-2023 оны хичээлийн жилийн шалгаруулалтад Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Бадартөгс тэнцэж энэ хичээлийн жилд АНУ-д суралцаж байгаа аж.

 

Энэ жилийн шалгаруулалтад тэнцсэн сурагч Э.Сэлэнгэсайханыг тус сургуулийн англи хэлний багш Л.Энхцэцэг бэлтгэжээ. 


Related news