СЭЛЭНГЭ: 16 багш, 32 сурагч улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд
48 багш, 111 сурагч
байр эзэлж, 16 багш, 32 сурагч улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцох
эрх авчээ.
2022-2023 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг энэ
сарын 18-19-ний өдрүүдэд
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ЕБ-ын 1, 2, 3 дугаар сургууль,
аймгийн лаборатори 4 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.
Олимпиадад нийт 13 судлагдахууны 16 ангилалд 465 багш, 39 ангилалд 911 сурагч оролцсон байна.