СҮХБААТАР: Цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-21 10:52:01

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа.

Тодруулбал, Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар ахиу хэмжээний цас орж шууран, нутгийн өмнөд хэсгээр буюу Баяндэлгэр, Халзан, Онгон зэрэг сумын нутгаар хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи секундэд 18-20 м/с зарим үед 24 м/с давж ширүүснэ. Иймд малчид болон мал бүхий иргэд, айл өрх ААНБ-ууд бүх талын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санууллаа. 

Related news