СЭЛЭНГЭ: Тулгамдсан асуудлыг шийдэхэд "Итгэлтэй утас" тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-17 10:06:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан холбоо ХК-иас сурагчдыг аливаа болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг, эх, асран хамгаалагч руугаа 2 минут үнэгүй ярих боломжтой итгэлтэй утасны үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байна.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд Итгэлтэй утасны үйлчилгээг үзүүлж эхэллээ.

 

Энэхүү үйлчилгээний утас нь сүлжээ тасалдахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрчим хүч тасалдах, байгалийн гамшиг тохиолдсон ч найдвартай ажилладаг гэдгээрээ олон давуу талтай ажээ.

 

Энэ утасны үйлчилгээг нэвтрүүлснээр яаралтай холбоо барих хэрэгцээ гарсан болон гар утасны цэнэг, нэгж дууссан гэх мэт тулгамдсан асуудлыг шийдэхэд туслах аж.

 

Сүхбаатар өртөөнд суурилуулсан утасны 1.2 км-ийн урттай шилэн кабелийг МЦХ компани өөрийн зардлаар татаж, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг оруулсан байна.

 

Энэхүү ажилд УБТЗ-ын ХНН-ийн Сүхбаатар өртөөний хамт олон хамтран ажиллажээ.

 

Related news