СЭЛЭНГЭ: Монгол Улсын Зэвсэгт хүчин хүүхдийн сэтгэхүйд зураг болон буужээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүүхдийн сэтгэхүйд хэрхэн бууж буйг зургаар дүрслэн харуулжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин хүүхдийн сэтгэхүйд хэрхэн бууж буйг зургаар дүрслэн харуулжээ.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна.
Үүний нэг
болох Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн
сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин” ерөнхий сэдвийн хүрээнд гар зургийн
уралдааныг зарласан.
Тус уралдааны
агуулга нь Монгол Улсын зэвсэгт хүчний дайчин замнал, туулж өнгөрүүлсэн түүх,
ололт амжилт, энх цагийн бүтээн байгуулалтад оролцож буй оролцоо, ардын
хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаас тодрон гарсан партизан цэргүүд, тэдний хойчийг
залгамжлан яваа залуусын хүсэл тэмүүлэл зэрэг өргөн хүрээнд багтсан байна.
Уралдаанд
оролцогчид уран зураг, аниме, комик төрлүүдээс сонгон зургийн бүхий л хэрэгсэл ашиглан зуржээ.
Энэхүү уралдаан
нь Сэлэнгэ аймгийн хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэхэд дэмжлэг
үзүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд зорилгоо
чиглүүлдэг байна.
Уралдаанд 100-гаад бүтээл ирснээс тэргүүн байрт Сүхбаатар
сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Э.Тэргэл, шалгарчээ. Харин Сайхан сумын
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 7г ангийн сурагч Д.Энхнаран, Сүхбаатар сумын Ерөнхий
боловсролын лаборатори дөрөвдүгээр сургуулийн 8а ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ
нарын бүтээл тус тус удаалав.