СЭЛЭНГЭ: 1, 2 дугаар ээлжээс 14 иргэн шалгалтад тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон даяар 8.30 цагт эхэлсэн Төрийн албаны ерөнхий шалгалт Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж байна.
Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2023 оноос
төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг улиралд 1-ээс доошгүй удаа
зохион байгуулахаар болсон.
Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн
албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий шалгалтад энэ удаа Сэлэнгэ аймагт 204 иргэн бүртгүүлжээ.
Эхний 1-р ээлжинд 30 иргэн
орсноос 5 иргэн, 2-р ээлжинд 27 иргэн орсноос 9 иргэн тэнцсэн аж. Одоогоор 3-р ээлжинд орох 30 иргэн 100 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгч байна.
Шалгалт 16, 17-ны өдөр үргэлжилнэ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
2 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days