ӨВӨРХАНГАЙ: Аман соёлын өвийг дээдлэгч, хурдан морь цоллооч сургууль болох зорилтыг дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-14 16:52:47

Арвайхээр /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын V дугаар сургууль “Аман соёлын өвийг дээдлэгч, түгээн дэлгэрүүлэгч сургууль” болох зорилт дэвшүүллээ.


“Хурдан морины гийнгоо, марзай, морины цол нь биет бус өвийн цогц бөгөөд утга агуулга, бэлгэдэл дүүрэн оршдог. Гэвч сүүлийн үед хурдан морины цолыг таван нас тус бүрт өөр өөрөөр дууддаг уламжлал тасарч, гийнгоо марзайн өв, морины цол дууддаг өвлөн уламжлагч цөөрч байна. Тиймээс аймгийн Соёл урлагийн газар нь Арвайхээр сумын 5 дугаар сургуультай хамтран аман соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, шавь сургалтыг хөгжүүлэн дэмжих ажлыг зохион байгуулж байна” хэмээн аймгийн СУГ-ын Хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.


Тус сургуульд хурдан морь унаач сурагч олон байдаг учраас хүүхэд бүр хурдан морины цолыг таван насаар нь дуудаж цоллодог болох, хурдан морины гийнгоо, марзайг өвлөн авахаар өвлөн уламжлагч ерөөлч, магтаалч Г.Өнөболдтой багш, шавийн барилдлага тогтоожээ.

 

Энэ хүрээнд хурдан морины өв соёлтой холбоотой үлгэр, домог, түүх, бэлгэ дэмбэрэлийн үг, ерөөл, магтаал, цол зэргээс суралцаж, Ардын хувьсгалын баяр наадамд алтан жолоогоо өргүүлсэн хурдан хүлгүүдийг цоллох зорилго тавин ажиллаж байна.

 

Related news