СЭЛЭНГЭ: Шилдэг мэргэн буудагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-14 10:41:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ой Монгол цэргийн өдрийг угтан Сэлэнгэ аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд цуврал тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

 

Энэхүү уламжлалт тэмцээний нэгэн төрөл буудлагын тэмцээн энэ сарын 13-ны өдөр ХЦ-ийн 0243-р ангийн буудлагын талбайд боллоо.

 

Уг тэмцээнд 7 байгууллагын 50 гаруй цэргийн алба хаагч оролцож, цэц мэргэ авхаалж самбаагаа сорьсон байна.

 Тэмцээний 9 мм-ийн ПМ гар бууны төрөлд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн дэд хурандаа Н.Баяржаргал ахлагчтай баг тэргүүлж, Хилийн цэргийн 0243 ангийн хошууч Г.Ган-Эрдэнэ, Цагдаагийн газрын цагдаагийн хошууч Т.Ганбат ахлагчтай багууд удаалжээ. Мөн энэхүү 9 мм-ийн ПМ гар бууны төрөлд 23 оноогоор Тагнуулын газрын Ахмад н.Буяндэлгэр тэргүүлж, шилдэг мэргэн буудагчаар тодорсон байна.

 

Мөн тэмцээний 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд Хилийн цэргийн 0243 ангийн ахлах ахлагч Н.Анхбаяр ахлагчтай баг тэргүүлж, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах ахлагч О.Ганбаатар, Онцгой байдлын газрын ахлах ахлагч Д.Давааням ахлагчтай баг тус тус шалгарчээ. Мөн энэхүү 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд 14 оноогоор Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн дэд ахлагч Т.Баатархүү шалгарч шилдэг мэргэн буудагч болжээ.



Related news