Үндэсний үйлдвэрийн нэр барьж импортын бараа зарж байгааг эсэргүүцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 11:47:54

Ховд аймагт томоохон баяр ёслол болж, урин цаг ирэх  үеэр аймаг, хот дамжин хямдралтай, “үзэсгэлэн худалдаа”, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэх хаяг сурталчилгаа зүүж ирдэг бизнес эрхлэгчдийг Ховдын бизнес эрхлэгчид эсэргүүцэж  байна.

Тэднийг удаа дараа үндэсний үйлдэрлэлийн нэрийг барьж "Эрээн"-ээс оруулж ирсэн бараагаа борлуулаад иргэдийг хулхидаад буцдаг гэж орон нутгийн бизнес эрхлэгчид ийнхүү дургүйцэж байгаа гэнэ.

Энэ асуудлыг  аймаг орон нутгийн удирдлагуудад бизнес эрхлэгчид танилцуулж, санал тавьсаны дагуу цаашдаа орон нутагт  үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм  бол заавал Ховд аймгийн ЗДТГ-аас зөвшөөрөл олгож байх шийдэлд хүрч байна.

Бизнес эрхлэгчдийн дунд гарч байгаа зөрчилтэй асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын тогтоол гаргуулан ажиллана гэдгийг аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх мэдэгдлээ.

А.Бямбасүрэн

Related news