Монгол Словений харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохиров

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-20 07:22:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Таня Файонтай Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурлын үеэр энэ сарын 18-нд уулзав.


Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.


Цаашид талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 жилийн ололт амжилтыг бататган цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, мөн энэ хүрээнд бизнес форум зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиров.

Related news