БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны даргаар томилогдсон Ван И-д баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 15:46:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзав.


Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны даргаар томилогдсон Ван И-д баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид ч нягт хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.


Түүнчлэн өнгөрсөн онд хоёр талын хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь энэхүү хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Related news