Финландын “Eduten” платформ туршилтаар хэрэгжих сургуулиудыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-31 08:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыгтуршилтаар хэрэгжүүлэхээр боллоо.

 

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.

Туршилт судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагчийг хамруулах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

 

Финланд улсын математикийн хичээлийн EduTen платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Related news