Японы Засгийн газар ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах бодлого баримталсан хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-23 16:00:36

ТОКИО. /Asahi/. Япон улс "Долоогийн бүлэг"-ийг даргалах хугацаандаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах бодлогоо үргэлжлүүлэх боловч энэ нь найрамдлын гэрээ байгуулах бодлогоосоо татгалзана гэсэн үг биш юм гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио парламентын доод танхимын нэгдсэн хуралдаанд өнөөдөр үг хэлэхдээ мэдэгджээ. 


"Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас Япон-Оросын харилцаанд хүнд нөхцөл байдал үүссэн ч Япон улс газар нутгийн асуудлыг шийдвэрлэх, найрамдлын гэрээ байгуулах бодлогоо тууштай баримталсаар байх болно" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан Японы эрх баригчид ОХУ-д дангаар хориг арга хэмжээ авсны дараа хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах асуудлаар Токиотой хийж буй хэлэлцээг зогсоож байгааг ОХУ-ын Гадаад хэргийн яам 2022 оны гуравдугаар сард мэдэгдсэн юм. Москва мөн Курилийн өмнөд арлуудад аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай яриа хэлцээнээс гарч, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын салбар хоорондын яриа хэлэлцээний түншийн статусыг нь сунгахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.  


Related news