Грекийн хүн ам насжиж буй нь улсын өрсөлдөх чадварт нөлөөлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-23 11:35:45

АФИН. /Anadolu/. Грекийн хүн ам насжиж буй нь улсын эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


S&P Global” агентлагаас саяхан танилцуулсан судалгаагаар 2060 он гэхэд дэлхийн 81 орноос зөвхөн Грек хүн амын насжилтын асуудалд бага төсөв зарцуулах төлөвтэй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүн болон улсын өрөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг нөхөхөд хангалтгүй болж, улмаар улсын өрсөлдөх чадварт нөлөөлж болзошгүй гэж “Kathimerini” өдөр тутмын сонин мэдээлсэн байна.


2021 онд 10.43 сая байсан Грекийн хүн ам 2060 онд 9 саяд хүрч буурах төлөвтэй байгаа бөгөөд өндөр настнуудын хүн амд эзлэх хувь 67.3 хувьд хүрч өсөх тооцоо гарчээ. Энэ нь 65-аас дээш насны тэтгэвэртээ гарсан хүн тутамд хөдөлмөрийн насны ердөө 1.48 хүн ногдоно гэсэн үг юм. Ингэснээр тэтгэврийн зардал багассан ч ахмад настнууд нийт зардлын нэлээд их буюу 61.5 хувийг эзлэх төлөвтэй байна. 

Related news