УБТЗ ХНН энэ онд 300 вагон худалдаж авахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-02 16:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН энэ онд 3-4 зүтгүүр, 300 орчим вагон худалдаж авахаар төлөвлөжээ. Үүнээс гол замын 3 шинэ зүтгүүртэй болж хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлээд байна.


ОХУ-ын Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ зүтгүүр нь Монгол орны нөхцөлд туршигдсан, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр юм. УБТЗ өмнө нь яг ийм серийн 19 зүтгүүрийг худалдан авч байжээ.


Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгөх аж.


Ташрамд мэдээлэхэд, УБТЗ зорчих зарим тарифын үнийг нэмсэн нь энэ оноос эхлэн хэрэгжиж буй бөгөөд бусад үнийг цаашид индексжүүлэхээ мэдэгдэж байна.  

Related news