К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” клубтэй гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-12-31 12:18:15

ЭР-РИЯД. /AFP/. Саудын Арабын “Аль-Наср” клуб Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдутай баасан гарагт гэрээ байгуулсан талаараа мэдэгдлээ.


Өдгөө 37 настай К.Роналду 2025 оны зургаадугаар сар хүртэл тус клубт тоглох гэрээ байгуулсан байна.


Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус клубт харьяалагдаж байсан тэрбээр өөр улс орны өөр лигийн клубт шинэ туршлага хуримтлуулахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.


“Аль-Наср” клуб К.Роналдугийн 7 дугаарын цэнхэр, шар өнгийн өмсгөл барин авхуулсан гэрэл зургийг “шинэ гэртээ тавтай морил” хэмээх үгийн хамтаар “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. 

Related news