Эрдэс бүтээгдэхүүний экспорт 108 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-30 08:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт 1.011.5 мянган тонн нүүрс экспортлоод байна. Үүнд:

  • 7.776 автомашин,
  • 1.646 чингэлэг гарчээ.

Дээрх дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 6 дахин өсжээ.

Оны эхнээс 30.295.5 мян.тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 90 хувиар өсөв.

Зэс: Өнгөрсөн 7 хоногт 481 автомашин, 320 чингэлэг экспортод гарчээ. Оны эхнээс 1.409.6 мян.тоон зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр: 10 автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тонн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 35 хувиар буурчээ.

Алт: Монголбанк оны эхнээс өнгөрсөн 7 хоногийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт болж буйг УУХҮЯ-наас мэдээллээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал:

  • нүүрс 168.3 хувь,
  • зэсийн баяжмал 116.2 хувь,
  • төмөр 91.1 хувь,
  • алт 112.5 хувь,
  • газрын тос 73.5 хувь,
  • цайр 137.6 хувь,
  • хайлуур жонш 55.9 хувь тус тус байна.  
Related news