АН-ын бүлгээс УИХ-ын даргад хандан санал хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлгээс зарим хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд санал хүргүүлжээ.
Уг саналд "Манай намын бүлгээс Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан боловч эцсийн найруулга хийгдэж, ёсчлогдоогүй байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийлгэх саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү" гэсэн байна.
Н.Туяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days