ХӨВСГӨЛ: Самар түүж байгаа 90 орчим иргэнийг уулаас буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-20 10:42:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас Цагаан-үүр сум, хилийн бүс нутгуудад самар түүж байгаа иргэдийг уулаас буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Хамгаалалтын захиргааны Цагаан-Үүр сумын хэсгийн байгаль хамгаалагч нар, Хилийн цэргийн дугаар ангитай хамтран  Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газраар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгчээ.


Мөн  энэ сарын 13-17-ны өдрүүдэд  байгаль хамгаалагч нар байгалийн дурсгалт газар дахь Даян дээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэнийг уулаас буулгасан байна.


 

Related news