ХӨВСГӨЛ: Шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-15 09:57:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг нийт иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад уриаллаа.

Тус аймагт он гарсаар осол, гэмтлийн өвчлөл 1279 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 500 тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн нас баралт 100 тохиолдол бүртгэгдсэний дотор зам тээврийн ослын улмаас 18 иргэн амиа алджээ. Бүртгэгдэж буй осол гэмтлийн 40 гаруй хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үүдэлтэй аж. Иймээс иргэдийг шинэ жилийн баяраар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриаллаа.

 

 

Related news