ХӨВСГӨЛ: Мал тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2022 оны жилийн
эцсийн тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж, тооллогод 1000 гаруй төрийн албан
хаагч ажиллаж байна.
Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна. Өнөөдрийн байдлаар цаг уурын нөхцөл байдлаас үүссэн ямар нэг хүндрэл гараагүй, мал тооллого хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.
Тус аймаг өнгөрсөн онд 5940533
толгой мал тоолуулж, улсад мал сүргийн тоогоор тэргүүлсэн юм.
Тодруулбал, адуу 305519, үхэр 555803, тэмээ 2352, хонь 2882266, ямаа
2194593 толгойг тоолуулжээ.