Дархан-Уулд АИ-92 шатахууны нөөцийн сав галд автжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2022-12-01 09:41:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн  АИ-92 шатахууны нөөцийн сав галд автжээ.


Дээрх галын дуудлага өнөө өглөөний 09:21 цагт  Онцгой байдлын газарт ирсэн байна. Галд автсан шатахууны нөөцийн сав нь 2000 тоннын багтаамжтай. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Related news