СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-29 23:16:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төрийн захиргаа, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбарт олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасныг “Хөдөлмөрийн үр шим-2022” үйл ажиллагааны үеэр гардуулан өглөө.

 

Шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өгч баяр хүргэлээ. 

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

-Мандал сумын иргэн, ахмад настан Лувсанжамцын Буяндэлгэр

-Шаамар сумын иргэн, ахмад настан Баасанхүүгийн Сангижаргал

-Орхонтуул сумын Тэнгэрийн овоо хоршооны трактор, комбайнч Санжмятавын Лундаа

 

Алтангадас одонгоор:

-Алтанбулаг сумын иргэн, ахмад багш Насангийн Түмэндүүрэн

-Алтанбулаг сумын иргэн, ахмад инженер Луусаны Жаргалсайхан

-Алтанбулаг сумын иргэн, ахмад настан Базарваанийн Цогзолмаа

-Баруунбүрэн сумын иргэн, ЕБС-ийн багш Намсрайжавын Одгэрэл

-Ерөө сумын иргэн, ахмад настан Гонгорын Цагаан

-Мандал сумын иргэн, ахмад настан Гүндийн Идэш

-Сант сумын иргэн, ахмад настан Дамдинсүрэнгийн Баярсүрэн

-Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Чимэдравдангийн Амаржаргал

-Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Думбалын Наранцэцэг

-Сүхбаатар сумын иргэн, ахмад багш Пүрэвийн Тэрбиш

-Хушаат сумын иргэн, ахмад настан Дагвагийн Нармандах

-Хүдэр сумын иргэн, ахмад настан Балчаагийн Дэлгэр

-Хүдэр сумын иргэн, ЕБС-ийн багш Лхагваагийн Дарьсүрэн

-Хүдэр сумын иргэн, ахмад настан Гончигийн Баасанжав

-Шаамар сумын иргэн, ахмад настан Батмөнхийн Энхчимэг

-Шаамар сумын иргэн, ахмад настан Бадамын Цэндхүү

-Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн, ахмад настан Лхамсүрэнгийн Зоригт,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

-Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Базаргарьдын Саруултөгс

-Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны Бичиг хэргийн эрхлэгч Мягмарын Туяна

-Сайхан сумын Номгон тосгоны ЕБС-ийн бага ангийн багш Цэрэндоржийн Ундрах

-Сүхбаатар сумын иргэн, ахмад настан Цэрэндоржийн Цэрэнханд

-Сүхбаатар сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Жигжидсүрэнгийн Ганчимэг

-Сүхбаатар сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Цэдэн-Очирын Оюун-Эрдэнэ

-Сүхбаатар сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Ухнаагийн Сайнтуяа

 

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар:

-Алтанбулаг сумын иргэн, Тээврийн жолооч Сүхбаатарын Шагдарсүрэн

-Хушаат сумын иргэн, ахмад настан Самбуугийн Нина

-Сүхбаатар сумын Халиун-Уул ХХК-ийн ажилтан Жавзангийн Нэргүй

 

Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтнаар:

-Сүхбаатар сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Сампилын Энхбат

 


Related news