Улс тунхагласны ойн өдрөөр 16 настнууд андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 11:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой тохиож буй энэ өдөр 16 настнууд "Иргэний андгай" өргөж, иргэний үнэмлэхээ гардлаа.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-д 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй  800 гаруй сурагч оролцов. Ийнхүү иргэний үнэмлэх авч буй өсвөр үеийн залуусыг “Иргэний андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. 

 

Ерөнхий боловсролын сургуулльд 16 нас хүрсэн 44331 сурагч суралцаж байна. 




Related news