ТӨВ: Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-25 16:58:55

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнийн нэрэмжит Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 43 байгууллагын 500 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Төв аймгийн "ЭВ НЭГДЭЛ" таеквондогийн клуб 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо. Түүнчлэн багийн нийлбэр дүнгээрээ дэд байр эзэлсэн амжилттай ба нийт  3 алт, 2 мөнгө 4 хүрэл медаль хүртжээ.


Таеквондогийн спорт нь тамирчныг эрүүл, чийрэг бие бялдар, хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болгодог гэдгээрээ онцлог. Мөн хамгийн гол нь хүнийг хүмүүжүүлдэг агуу том хүндлэлийн спорт гэдгээрээ ач бүхий спорт гэдгийг албаныхан хэллээ.


С.Ган-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдан зохион байгуулсан баг тамирчид Монголын спортын түүхэнд анх удаа олимпын эрх авч, "Рио-2016" зуны олимпын наадамд амжилттай оролцон 8-р байр, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 медаль, олон улсын А зэрэглэлийн тэмцээний 320 медаль хүртэж, Монгол Улсад орчин үеийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монголын таеквондогийн холбооны 30 жилийн түүхэнд цоо шинэ амжилтуудыг гаргахад онцгой гавьяа байгуулжээ.

С.Ган-Эрдэнэ дасгалжуулагч 2003 онд БТС-ын тэргүүний ажилтан, 2012 онд Төрийн дээд шагнал Алтангадас одон хүртэж, 2015 онд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно наадмын шилдэг ЕНБД-аар шалгарч байсан амжилттай. 


Related news