СЭЛЭНГЭ: “Ганц цагаан шувуу” моно дуурийг тайзнаа амилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-24 17:58:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт АДБ-ийн 2 чуулга үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь Мандал сум дахь “Мөнгөн хараа” чуулга. Тус чуулгын хамт олон  Ганц цагаан шувуумоно дуурийг тайзнаа амилуулж, төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаанд оролцжээ.

 

Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, МУАХ-ноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Шилдэг бүтээл-шилдэг уран бүтээлч" шалгаруулдаг эл наадмаас “Мөнгөн хараа” ДБЧ-ын уран бүтээлчид “Шилдэг хөгжмийн зохиолч номинацид хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтэнгэрэл дэд байрт, “Шилдэг зураачноминацид МУСТА зураач Б.Мөнхбат дэд байрт, “Шилдэг гоцлол дуучинноминацид “Мөнгөн хараа” чуулгын гоцлол дуучин, уран сайхны удирдаач, МУСТА Л.Мөнхнаран нар тус тус шалгарч шагналын эзэд болжээ.

 

Мөн энэхүү “Ганц цагаан шувуумоно дуурийн хөгжмийн зохиол нь Монгол Улсын Засгийн газраас тодруулдаг хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлээр шалгарсан байна. Энэхүү моно буюу суурь реалист дуурь нь 1 дуучин 50 минутын туршид ганцаараа дуулж, бусад уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой төрөл ажээ.

 

Тус чуулгын уран бүтээлчид энэхүү дууриа энэ сарын 28-ны өдөр сум орон нутгийнхаа иргэдэд нэг удаа толилуулах товыг түгээсэн байна.

 

Ингэснээр сонгодог бүтээл болох дуурийн төрөл хөдөөгийн чуулгын тайзнаа анх удаа тоглож байгаа анхны тохиолдол болж байгаа юм.

 

Дээрх наадам нь энэ сарын 11-16-ны өдрүүдэд нийслэл хотноо болж, нийт мэргэжлийн 8 чуулгын 400 гаруй уран бүтээлч оролцож, 10 номинацид авъяас, ур чадвараараа хүч сорин өрсөлджээ.  

 

 

 

Related news