ӨМНӨГОВЬ: Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-21 20:22:02

Өмнөговь /МОНЦАМЭ/  Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, сонирхогчдыг нэмэгдүүлэх, урамшуулах зорилготой Засаг даргын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдааныг сар бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр Засаг даргын нэрэмжит анхдугаар барилдааныг зохион байгуулж, 32 бөх зодоглож уран мэхийг уралдуулан, бөх сонирхогч дэмжигчдээ уухайлуулан барилдлаа.

Энэхүү анхдугаар барилдаанд Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд аймаг сумын алдар, цолтой ахмад бөхчүүдийг урин оролцуулж хүндэтгэл илэрхийллээ.


 

Барилдаанд сумын заан А.Ихтэнгэр түрүүлсэн бол сумын заан Г.Ганбат үзүүрлэж, сумын заан Б.Адьясүрэн, сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө. “Хан дэвжээ”-ний 11-р сарын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааны 7-8 насны ангилалд тэргүүн байрыг 2-р сургуулийн сурагч Б.Мөнхсонор, дэд байрыг "Хан дэвжээ" клубийн бөх  Ц.Энххүсэл, гутгаар байрыг 1-р сургуулийн сурагч Д.Бат-Эрдэнэ, тусгай байрыг Гурвантэс сумын  сурагч  М.Азжаргал, уран барилдаанч бөхөөр "Хан дэвжээ"-ний Э.Цэнгэл, уран гараа дэвээтэй бөхөөр "Хан дэвжээ"-ний Э.Бат-Эрдэнэ нар тодорлоо.


 

Харин 9-10 насны ангиллын тэргүүн байрыг Цогтцэций сумын сурагч Б.Оч-Ертөнц, дэд байрыг "Хан дэвжээ"-ний бөх И.Баяржавхлан,  гутгаар байрыг "Хан дэвжээ"-ний бөх Э.Даваажаргал, тусгай байрыг Цогтцэций сумын сурагч Г.Ганбаяр, уран барилдаанч бөхөөр "Хан дэвжээ"-ний Б.Хүслэнбаяр, уран гараа дэвээтэй бөхөөр Б.Нандинхүү эзэлсэн бол 11-12 насны ангиллын тэргүүн байрыг "Хан дэвжээ"-ний бөх С.Батшагай,  дэд  байрыг М.Тэмүүжин, гутгаар байрыг М.Шагайхүү, тусгай байрыг М.Баярсайхан, уран барилдаанч бөхөөр Б.Дэлгэрбаяр, уран гараа дэвээтэй бөхөөр Б.Тэнүүн,

13-14 насны ангилалд тэргүүн байрыг 7-р сургуулийн  сурагч С.Түвшинтөгс,  дэд байрыг 7-р сургуулийн сурагч Б.Сэргэлэн гутгаар байрыг Цогтцэций сумын сурагч Т.Цогтбаяр, тусгай байрыг 7-р сургуулийн сурагч Н.Мягмарбаатар, уран барилдаанч бөхөөр "Гурвантэс" сумын сурагч С.Амардай, уран гараа дэвээтэй бөхөөр "Хан дэвжээ"-ний Ө.Пүрэвбат нар уран мэхээ уралдуулан амжилттай барилдаж тус тус шагналт байруудад шалгарлаа.





 

Related news