ТӨВ: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-18 08:15:56

Төв /МОНЦАМЭ/ Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой тохиож байна.


Ойн хүрээнд энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд “Хэнз хурга-2022” хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам болж нийт 50 зохиолч оролцжээ. Үүнээс тэргүүн байрт Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн О.Сундуй шалгарсан бол дэд байрыг Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч, доктор, профессор Д.Батжаргал эзэлж, гутгаар байрт Яруу найрагч, зураач, зохиолч Алтан-Өд шагналт М.Амархүү нар шалгарсан байна. Мөн тусгай байрыг залуу зохиолч Э.Энхтөгс, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, зохиолч Ш.Бадарч нар тус тус эзэллээ. Харин өнөөдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах Их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлсэн юм.


Боржгин овогт Дашдоржийн Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай гэдэг газар мэндэлсэн бөгөөд нийт 20 гаруй жүжиг, дуурь, шүлэг, өгүүллэг бичиж, 10 гаруй ном хэвлэлийг орчуулжээ.


Related news