АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 15 мянган га талбайгаас 202,6 мянган тн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-16 11:35:05

Архангай /МОНЦАМЭ/. Газар тариалангийн үйлдвэрлэл 2022 онд аймгийн хэмжээнд төмс 275 га, хүнсний ногоо 166 га, жимс жимсгэнэ 84 га, малын тэжээл 4100 га, тосны ургамал 600 га талбайд тариалахаар төлөвлөсөн.


Энэ хавар улаанбуудай 10453 га-д тариалж 130 хувь, арвай 70 га-д тариалж 70 хувь, хошуу будаа 340 га-д тариалж 170 хувь, тосны ургамал 1225 га-д, малын тэжээл 2440 га-д, хүнсний ногоо 126.3 га-д, төмс 263.2 га-д, жимс, жимсгэнэ 84.7 га-д тариалж, нийт 15003 га талбайд тариалалт хийсэн. 


Үр тариа 9393 га талбайгаас 9987 тн, тэжээлд 1420 га талбай шилжиж 2840 тн өвс боож, 50 га мөндөрт цохиулж ургац алдсан байна. Төмс 263.2 га-аас 1631 тн, хүнсний ногоо 125 га-аас 929 тн ургац авсан бол 1.1 га талбайн хүнсний ногоо, тэжээлийн ургамал 2399.9 га-аас 4469.3 тн, 40.5 га талбайн тэжээл мөндөрт цохиулсан байна.


Мөн тосны ургамал 875 га-аас 408.5 тн, 350 га мөндөрт цохиулж, ургац алдсан. Аймгийн хэмжээнд ургац хураалт дууссан бөгөөд 15 мянган га талбайгаас 202,6 мянган тн ургац хураан авчээ.


Үр тарианы сортын хянан баталгааг 3 аж ахуйн нэгжийн 895 га талбайд хийж, 1-р зэрэгт 345 га, 2-р зэрэгт 550 га талбайн үр тэнцсэн байна. 


Үр тарианы үеэр оюутан 42, бусад 573, нийт 615 хүнийг түр ажлын байраар хангаж ажиллажээ

Related news