ХӨВСГӨЛ: Шинэ хөдөө төсөлд хамрагдах малчдад батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-12 20:42:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр “Шинэ хөдөө” төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн.

"Шинэ хөдөө" төсөл нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой.



Өнөөдөр тус төсөлд шалгарсан 16 сумын малчдад  батламж гардууллаа.


Төслийн  хүрээнд  зөгийн аж ахуйг дэмжих зорилгоор 100 бүл зөгий, ашиглалтын зардалгүй усалгааны систем 10 ширхэг, арьс шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмж 5 ширхэг, талх, нарийн боовны тоног төхөөрөмж 5 ширхэг, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж 1 ширхэг, малын зохиомол хээлтүүлгийн пункт 1 ширхэг, махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн тугалтай үнээ 65 толгой олгох зэрэг нийт  3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ажээ.



 

 

Related news