ХӨВСГӨЛ: Алслагдсан 18 багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-12 20:17:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Цахим Хөвсгөл" хөтөлбөрийн хүрээнд алслагдсан 18 багийг үүрэн холбооны сүлжээнд холбох төсөл амжилттай хэрэгжиж байна. Алслагдсан багууд үүрэн холбооны сүлжээтэй болсноор иргэд мэдээ, мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж байна.



2021 онд улсын төсөвт тусгагдсан хөдөөгийн багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох 10 цэг тусгагдсан. Үүнээс Бүрэнтогтох сумын Бүрэнхаан баг, Арбулаг сумын Сүмбэр баг, Ренчинлхүмбэ сумын Хөндий баг, Төмөрбулаг сумын Жаргалант баг, Улаан-Уул сумын Соёо, Мунгараг багийн дунд, Цагаан-Үүр сумын Уялган баг, Цэцэрлэг сумын Ренчинжугнай, Уранхайрхан багийн дунд, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багуудад үүрэн холбооны дэд бүтэц байгуулж, сүлжээ оруулаад байна.  



Энэ онд улсын төсөвт 8 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар тусгагдсанаас Тосонцэнгэл сумын Тээл баг, Мухар хөндий баг, Галт сумын Нүхт баг, Ханх сумын Баясгалант багуудын үүрэн холбооны сүлжээний ажлыг бүрэн хийж дууссан байна. Үлдсэн Шинэ-Идэр сумын Баяннуур баг, Баянзүрх сумын Тоом баг, Тариалан сумын Сэлэнгэ баг, Таван толгой багуудад ирэх оны хавар үүрэн холбооны дэд бүтэц, сүлжээний ажил хийж ашиглалтад оруулах аж.

 

 

Related news