БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт нэг
баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв.
Штабуудын дарга
нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын Өмнөд Пёнган мужийн Сукчон бүсээс 15:31 цагийн
орчимд пуужин харвасан байна.
Даваа гаргаас БНСУ
компьютерийн загварчлал дээр суурилсан “Taegeuk” хэмээх дөрвөн өдрийн сургуулилалтыг эхлүүлсний
дараа дээрх туршилтыг явуулжээ.
Өнгөрсөн долоо
хоногт Пёньян БНСУ, АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан зургаан өдрийн сургуулилалтыг
эсэргүүцэн Япон тэнгис, Шар тэнгисийн чиглэлд 30 гаруй пуужин харвасан юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days