ТӨВ: Нийт газар нутгийн 41 хувийг хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-09 09:13:30

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг нийт 7.404.237 мянган га нутаг дэвсгэртэйгээс улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад нийт газар нутгийн 41 хувийг аваад байна.


Аймгийн хэмжээнд нийт 8 байршлын 784,114.6 га талбайг ховор ан амьтан, ургамлын тархан суурьшсан газрын байгалийн унаган төрхийг хадгалах удмын санг хамгаалах зориулалтаар тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-д Төв аймгийн Засаг дарга өргөн барилаа.

Үүнд Баянцагаан сум Сац уул орчмын 148,661 га, Алтанбулаг сум Цагаан бургаст орчмын 69,049.2 га, Бүрэн сум Шивээт тойром орчмын 74916.8 га, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан сумын Зараат орчмын 172124.6 га, Эрдэнэсант, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Алтанбулаг Бүрэн сумын Хоньтын уулс орчмын 260521.2 га, Баяндэлгэр сумын Галттайн хойд нуруу, Галттайн гол, Галттайн урд нуруу, Баруун бүрхийн даваа орчмын 29828.7 га, Хуцаа гол, Замын даваа, Ангын хар уул, Баатарын толгой овоо, Шинэ бүрхийн горхи орчмын 7120.9 га, Баянжаргалан сумын Авдар, Хөх овоо, Өлзийтийн овоо, Баян Эрхт овоо, Цагаан нуур орчмын 21892.2 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна.


      Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн талаарх мэдээллийг Ашигт малтмалын газрын мэдээллийн санд бүртгүүлэх,   хамгаалалтын дэглэм, ашиглах горимыг тогтоохыг аймгийн Засаг даргад даалгалаа.

 

Related news