ТӨВ: Газар өмчлөлийн явц 78 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-08 20:29:28

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын 12-р хуралдаанаар 2023 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоон баталлаа. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 2022 оны 3-р улирлын байдлаар 73452 иргэнд 13449,64 га газар өмчлүүлж, газар өмчлөлийн явц 78 хувьтай байна.


2022 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх хүсэлт өгсөн 596 иргэнд 150 га газрыг өмчлүүлсэн байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлөх хүсэлт өгсөн 13 иргэнд 2.19 га, улсын чанартай зам дагуу өмчлүүлэх хүсэлт өгсөн 37 иргэнд 2.59 га газрыг өмчлүүлсэн байна.


Харин 2023 онд өмчлүүлэх газрын төлөвлөлтийн саналыг 26 сумаас хүлээн авч газар зохион байгуулалтын цахим системд боловсруулан танилцуулж байна. Үүнд улсын чанартай зам дагуу шинээр өмчлүүлэх 858 иргэнд 67.15 га, эзэмшиж буй газрыг өмчлүүлэх 203 иргэнд 22.08 га, шинээр өмчлүүлэх 3568 иргэнд 637.07 га, нөхөн олговортойгоор солих газар 2 иргэнд 1 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнээр нь өмчлүүлэх 2 иргэнд 0.24 га нийт 4633 иргэнд 727.54 га газрыг өмчлүүлэхээр дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.

 

Related news