Ходоодны хорт хавдрын үеийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-28 15:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ходоодны хорт хавдрын үеийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 878.000 - 10.7 сая төгрөг юм. 2022 оны 10 дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, I, II эмнэлэг, Бриллиант, Сонгдо, Гурвал зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 39 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. 

Энэхүү тусламж, үйлчилгээг авахад иргэн ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг дээрх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой аж.

Related news