ЗАВХАН: Мотоциклтэй малчин өрхийн эзлэх хувь багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-20 16:30:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлтийн талаарх хийсэн судалгааг аймгийн Статистикийн газраас танилцууллаа.

Завханы нийт малчин өрхийн 87.5 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 81.6 хувь нь телевизортой, 79.2 хувь нь сансрын антеннтай байна. Харин 64.3 хувь нь автомашинтай, 58.8 хувь нь мотоциклтэй байна. Нийт малчин өрхөд автомашинтай өрхийн эзлэх хувь 2.5 нэгж хувиар өсөж, мотоциклтэй өрхийн эзлэх хувь өмнөх оноос 0.1 нэгж хувиар буурчээ.

Мөн телевизортой өрхийн эзлэх хувь 1.7 нэгж хувиар өсөж, цахилгаан үүсгүүртэй өрхийн эзлэх хувь 0.1 нэгж хувиар буурсан байна. Сүүлийн жилүүдэд хятад мотоциклгүй малчин айл бараг байхгүй байсан нь сүүлийн гурван жилийн судалгаанд бий. Малаа уламжлалт аргаар хариулах, байгаль орчноо хайрлах, эко, хариуцлагатай малчин байх төсөл, хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудын уриалга, аймгийн малчдын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж. Мотоциклийн хэрэглээгээ багасгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн байгууллагуудын сурталчилгаа мэдээллийн үр дүнд тус аймаг дахь малчдын дунд мотоциклийн хэрэглээ багассан гэж үзэж байна. Харин малчдын нийгэм ахуйн үзүүлэлтээр автомашинтай малчин өрхийн эзлэх хувь өссөн байна. Энэ нь зарим малчдын эдийн засгийн чадавх сайжирсан, ахуйн хэрэгцээ шаардлагаас болж автомашин худалдаж авсан гэсэн малчдын судалгаа байна гэв.  

Related news