Уул уурхайн компаниудын нэгдэл 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-17 09:33:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит уул уурхайн ААН-үүдийн нэгдэл “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн сарын сүүлийн байдлаар улс, орон нутгийн төсөвт нийт 4.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. Үүний:

  • 2.2 тэрбум нь ААН-ийн орлогын албан татвар,
  • 1.5 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого,
  • 0.5 тэрбум төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого эзэлж буй талаар тус компаниас сэтгүүлчид мэдээллээ.

Энэ нь зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тоо гэдгийг тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат тодотгов. Харин төрийн өмчит томоохон компаниуд нэгдсэн нийлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлого олж, 1.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ.


Татварын өмнөх ашиг 841 тэрбум төгрөг байна. Татварт эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд нийт 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

"Эрдэнэс Монгол" компаниас Хөгжлийн банканд төлөх зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 42.6 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2023 оны эхний улиралд бүрэн төлж, барагдуулах аж.



Асгатын  мөнгөний ордыг  эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааны ажлыг эхлүүлжээ.




"Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас зүтгүүлж буй ордын нэг нь Асгат юм. Тус мөнгөний орд газарт 1983-1996 онд геологи хайгуул судалгааны ажил хийснээс өөрөөр дорвитой ажил хийгдээгүй иржээ. 2000 оноос Асгатын орд газрыг ашиглалтад бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн арга хэмжээ авч байсан ч мөн л үр дүнд хүрээгүй аж.


Шалтгаан нь тус ордын байршил, уул геологийн нөхцөл, хүдэржилт, зах зээлийн үнийн уналт, эрэлт хэрэгцээ, өртөг зардал, эрдсийн шинж чанараас хамаарсан хэд хэдэн зүйл нөлөөлж байв. Хүлээгдэж буй төсөл, түүний хөрөнгө оруулалт, явцын талаар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагаас засгийн сэтгүүлч нарт мэдээлсэн юм.

Тус компанийн Төсөл хайгуул ашиглалт судалгааны хэлтсийн уулын ашиглалт, олборлолт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргалын хэлж байгаагаар "Асгатын орд газар нь хоёр улсын хилийн бүсэд, байгаль цаг уурын болон уул техникийн хүнд нөхцөл байршдаг.



"Эрдэнэс Монгол" нэгдлийн татварын өмнөх ашиг 841 тэрбум төгрөгт хүрэв.





Хуучин хайгуулын үе шатанд нээгдсэн хэвтээ амнуудад хүрэхийн тулд зайлшгүй хилийн зурвас нэвтрэх шаардлага үүсдэг. Ордын нөөцийн үнэлгээ нь ОХУ-ын хуучин стандартаар боловсруулсан. Түүнээс хойш дахин нэмэлтээр геологи хайгуул судалгааны ажил хийгээгүй.

Хуучны хайгуул судалгааны ажил нь одоогийн олон улсын стандарт шаардлагад нийцдэггүй гэж байна.  Мөн хүдрийг баяжуулах, боловсруулах технологи нь эцэслэн тогтоогдоогүй. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс дээрх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааны ажлыг эхлүүлжээ.

 

Related news