АРХАНГАЙ: Төлийн хорогдол 3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-03 09:14:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ онд 2.4 сая толгой хээлтэгч мал тоологдож, төллөвөл зохих 2.1 сая толгой хээлтэгч малын 95.1 хувь буюу 2.0 сая толгой эх мал төллөн, 1.9 сая толгой төл хүлээн авсан ба төл бойжилт 96.7 хувьтай байна. 2021 онд гарсан нийт төлийн 5.7 хувь нь хорогдож, 94 хувьтай бойжсон бол 2022 онд нийт төлийн 3.3 хувь нь хорогдсон нь өмнөх оныхтой харьцуулбал 3 хувиар буурсан байна.


Төллөсөн малыг төрлөөр авч үзвэл ингэ 275 толгой буюу 96.1 хувь, гүү 101.0 мянган толгой буюу 89.8 хувь, үнээ 203.0 мянган толгой буюу 88.8 хувь, эм хонь 1160.5 мянган толгой буюу 97.6 хувь, эм ямаа 543.5 мянган толгой буюу 93.6 хувь, нийт бог малын  96.3 хувь, бод малын  89.1 хувь нь төллөсөн.


Аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 0.5 хувь буюу 30.2 мянган толгой мал хорогдсон. Үүнээс:Тэмээ 0.4 хувь, Адуу 0.4 хувь, Үхэр 0.3 хувь, Хонь 0.5 хувь, Ямаа 0.8 хувийг тус тус эзэлж байна.


Аймгийн хэмжээнд 1.4 сая толгой малыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Related news