ДУНДГОВЬ: ОБГ-ын баг тамирчид түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-07 11:55:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Тагнуулын хэлтсээс санаачлан Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

Тагнуулын Ерөнхий газрын тус аймаг дахь хэлтэс үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус тэмцээнд ОБГ, Цагдаагийн газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурор, Зэвсэгт хүчний 278-р ангийн  харьяа 178-р байгууламж, Тагнуулын хэлтэс, УБХ, ЗДТГ-ын Хуулийн хэлтэс, МХГ, Шүүхийн шинжилгээний албаны 130 орчим тамирчин оролцжээ.


Тэмцээний аваргаар ОБГ-ын баг тамирчид шалгарсан бол Цагдаагийн газар, Тагнуулын хэлтсийн баг тамирчид удаалсан байна.

Мөн энэ үеэр Холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж, тус тэмцээний аваргаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Ц.Есөн-Эрдэнэ тэргүүлсэн аж.

Түүнчлэн сагсан бөмбөгийн “Холын зайн шидэлт”-ийн аваргаар Цагдаагийн газрын алба хаагч У.Мэнджаргал, “Ур чадварын тэмцээн”-ийн аваргаар Шүүхийн албан хаагч Н.Бат-Эрдэнэ нар тодорчээ.



Related news