ДУНДГОВЬ: Эрүүл мэндийн салбарт 169,7 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-05 11:18:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Дундговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах 900,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

Нээлттэй тендер шалгаруулалтаар тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг "Баянгол мед" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжинд 169,7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Эрүүл мэндийн газар хүлээн авч, улмаар 11 сумын ЭМТ, Сайнцагаан сумын Өрхийн ЭМТ-д гардуулж өглөө.

Тодруулбал, Адаацаг сумын ЭМТ-д биохимийн бүрэн автомат анализатор, Сайнцагаан сумын  Боржигон мандал Өрхийн ЭМТ, Өлзийт, Луус, Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд биохимийн хагас автомат анализатор, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвд гематологийн 3 партын анализатор хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалтаар аймгийн Зоонозын өвчин судлалын төв элиза уншигч, гүн хөлдөөгч, Эрүүл мэндийн газар алсын зайн сургалтын иж бүрэн кабинетын тоног төхөөрөмжтэй болжээ.

Related news