ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын 3 багийн гэр хороолол дунд тоглоомын талбай байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-01 17:05:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны аймгийн ОНХС-гийн 300,0 сая төгрөгийн санхүүжилтээр  Сайнцагаан сумын 3 багийн гэр хорооллын дунд стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, 3*3 сагсны талбайг шинээр байгуулж байна.

Сайнцагаан сумын төвийн 5 багаас Айраг, Мандал, Боржигон багуудын гэр хороолол дунд шинээр бий болгосон дээрх тоглоомын талбайг байгуулах ажлын гүйцэтгэгчээр Дундговь аймгийн “Мандал шилтгээн” ХХК ажиллаж байгаа аж.

Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, холбогдох мэргэжилтнүүд тус бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Улсын комисст хүлээлгэн өгч амжаагүй байгаа хэдий ч тус талбайд хүүхэд багачууд хэдийнээ тоглож, сэтгэл хангалуун байгаа хийгээд гүйцэтгэгч компанийн зүгээс тоглоомын талбайг хүүхдэд ээлтэй, аюулгүй, чанартай байх талаас нь анхаарч, ажлын гэрээнд тусгаагүй ч зарим зүйлийг санаачилгаараа нэмж гүйцэтгэсэн байгаад удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн барьж байгуулсан энэхүү тоглоомын талбай, ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, санаачилгаараа засч сэлбэх, хүүхдүүдэд байгууламжийг хайрлах талаас нь зааж сургаж байхыг эцэг эхчүүдэд хандан уриалсан юм. 

Related news