ӨНӨӨДӨР:Залуучуудын иргэний нийгмийн 8 дугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-19 06:09:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Миллениум плаза”-д Залуучуудын иргэний нийгмийн 8 дугаар чуулган болно. Утас: 77308585, 95033662, 89118348

9.00 цагт МУБИС-д БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх ажлын хүрээнд их дээд сургуулиудтай хамтран “Цэцэрлэгийн 765 туслах багш” зуны улиралд бэлтгэсэн талаар мэдээлнэ.

9.30 цагт Нийслэлийн боловсролын газарт Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч” болон “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт БШУЯ-нд тус яамны удирдлагууд дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим ажил, 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээлнэ.

11.00 цагт ХХААХҮЯ-нд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасыг дотооддоо үйлдвэрлэх болон сурагчийн дүрэмт хувцасны талаар мэдээлнэ. Утас: 88099436

11.40 цагт Монголын Үндэсний музейд "Модон урлал Монгол авдар" үзэсгэлэн, шинэ номын нээлт болно. Утас: 99044761

Related news