Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-10 14:28:52

БЕРЛИН. /Reuters/. Германд бага насны хүүхэд сармагчны цэцэг өвчнөөр халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ.


“Дөрвөн настай охинтой хамт амьдардаг насанд хүрсэн хоёр хүн халдвар авсан байсан” гэж тус хүрээлэн мэдээлсэн байна. Германд өсвөр насны хүүхдүүд /15, 17 настай/ халдвар авсан анхны тохиолдлууд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн юм.


Энэ оны тавдугаар сараас дэлхийн олон оронд, тэр дундаа Европын орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдэх болоод байгаа юм. Германд уг халдварын анхны тохиолдол илэрснээс хойш хоёр сар хагасын дараах байдлаар нийт 2982 тохиолдол илэрсэн гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.


Мөн одоогоор халвар авсан хүмүүсийн дийлэнх нь хүндээр өвчлөөгүй байна. Тус хүрээлэн халдварын тархалтаас үүдэн нийт хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэлийг бага гэж үзэж байгаа ч халдварын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн нягт ажиглаж, одоогоор цуглуулаад буй мэдээлэлд үнэлгээ хийж байгаа ажээ.  

Related news