ГОВЬ-АЛТАЙ: "Бүрэн Монгол" гэр төсөл Говь-Алтай аймагт хэрэгжлээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-11 10:23:53

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Бүрэн Монгол" гэр төслийн баг Говь-Алтай аймгаас шалгарсан М.Нямдоржийн гэр бүлд өргөө цагаан гэр гардууллаа.

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан "Бүрэн Монгол" гэр төслийн багийнхан Говь-Алтай аймгаас шалгарсан М.Нямдоржийн гэр бүлд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Үндэсний өв уламжлал дээдэлж, авьяас билгээ хөгжүүлэн хөөмийн урлагийг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй байдлаар шалгарсан тул өргөө цагаан гэрийг гардан авлаа. М.Нямдорж нь Эрдэнэ сумд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэр бүл юм. 

Мөн үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж "Бүрэн Монгол" гэр төслийг манай аймагт хэрэгжүүлсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр шагнасан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Related news