ТӨВ: "Төв түмний цэнгэл” баяр наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-30 09:56:30

Төв /МОНЦАМЭ/ "Төв түмний цэнгэл” баяр наадмыг Баянцагаан суманд 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.


Баяр наадмын арга хэмжээний хүрээнд 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн наадам болсныг наадамчин олон хэлж байлаа.


Тус наадамд 64 бөх зодоглосноос аймгийн арслан Нэргүйн Дашдаваа түрүүлж, аймгийн арслан Идэрийн Мандах үзүүрлэж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх Монгол улсын харцага Өлзийбатын Даваабаатар, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Мөнгөндаваагийн Баасанцэнд нар шөвгийн дөрөвт шалгарчээ.

Related news